Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Ер бусын үзэгдэл

Тэд үг тус бүрийг “амтална”. Тэд гэдэг нь эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа сэтгэл зүйн онцлогтой хүмүүс. Синестезия (“synaisthesis” гэсэн грек үг нь нэгэн зэрэг олон мэдрэмж гэсэн утгатай) буюу өнгөт мэдрэмж нь үг, авиа, үнэр, амтны аль нэг өдөөгчөөс нь хэд хэдэн дүрийн зураглалыг бий болгодог. Х хромосомтой холбоотой, үе дамжин залгамжлагддаг гэж энэ тохиолдлыг эрдэмтэд таамагладаг. Синестезийн хамгийн их дэлгэрсэн хэлбэр нь сонсгол. Түүнийг заримдаа “өнгөт сонсгол” гэдэг. Цагаан толгойн үсэг бүр нь өнгөт дүрээр мэдрэмж гардаг аж. Нэмэлт мэдрэмжийн амт ба үнэрийн хэлбэр ховорхон үүсдэг гэнэ. Британийн ВСС энэ тухай ингэж бичсэн байна. “Жеймс Уоннертон төмсний нухаш ханхалсан байшинд амьдарна. Байр нь жимсэн бохины үнэрт хотод байдаг. Үеэл дүү нь цахимдаг  цэцэг, эмээ нь өтгөрүүлсэн сүү. Хөрш нь мөсөн чихэр ба тарагны хольц. Жеймс галзуу хүн биш. Харин тэрээр синестизигээр “өвчилсөн” нэгэн. Сонссон буюу уншсан үг бүрээ тэр өнгөт дүрээр ургуулан гаргадаг аж. Шорон гэсэн үг нь  шувууны утсан махыг санагдуулна. Хүнтэй харьцахад хэцүү байдаг. Хэлсэн үг бүр нь л өнгөт дүрээр тархинд нь буудаг хэмээн Жеймс ярьж байна” гэжээ.
Байгалиас заяагдсан хувь тавилан хүнээр ихээхэн тоглоно. Зарим нь өнгөт дүрээр сэтгэж байхад нөгөө хэсэг нь  амт гэх мэдрэмжгүй байдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж