
Түүний тэнсэн харгалзах хугацаандаа байх засан хүмүүжүүлэх төвийн нэгэн ажилтан Хилтон зочид буудлын өв залгамжлагчид “Энэ бол Waldorf-Astoria биш шүү. Зан аашаа засах нь таны зорилго” гэж хэлсэн аж. Түүнээс гадна Парис хоёр мянган ам.долларын торгууль төлж, 200 цагийн нийгмийн ажил хийх ёстой болж байгаа юм. Өнгөрсөн сарын 27–нд Лас Вегаст Парис Хилтоны машиныг цагдаа нар саатуулж, нэгжлэг хийхэд 0.8 гр кокайн түрийвчнээс нь гарсан аж.
Тэрбээр мөн оны эхээр согтуугаар машин жолоодсон хэргээр гурван долоо хоног шоронд хоригдож, Өмнөд Африкт хар тамхи зөөвөрлөсөн хэргээр сэжиглэгдэн баривчлагдаж байсан юм. Гэвч удалгүй суллагдсан билээ.
Б.Энх