Аймаг бүрт бага чуулган болно

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Аймаг бүрт бага чуулган болно

Ирэх аравдугаар сарын 14-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Хөдөлмөрийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Энэхүү чуулганыг угтан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар бүх аймаг болон  нийслэл Улаанбаатар хотод  “Хөдөлмөрийн бага чуулган”-ыг зохион байгуулах ажээ. Чуулганы үеэр иргэдэд үйлчлэх “Ажлын байр-2010 Хөдөлмөрийн бирж” ажиллуулах бөгөөд хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг  танилцуулж, “Бүтээн байгуулалт-ажлын байр” үзэсгэлэн гаргах юм байна. Түүнчлэн үндэсний чуулганы өмнө “Оюутны хөдөлмөр эрхлэлт”, үндэсний чуулга уулзалт,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бүсийн сургалтыг зохион байгуулах юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж