“АХА”-гийн супер хариултууд

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

“АХА”-гийн супер хариултууд

Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ?
-Чингис хаан

-Сүн далайг шалбааг байхад ямар уулсыг дов байхад гэж үлгэрт гардаг вэ?

-Богд уул

-Ус, цас хоёрыг Англиар юу гэдэг вэ?
-ICE

-Мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ?
-Оньсого

-Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ?
Оролцогч1: -Дэлүү
Оролцогч 25 –Хэлүү

-Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү юу өвөртөлж ирдэг вэ?

-Чихэр

-Хунт нуурыг хэн зохиосон бэ?
-Бямбын Ринчен

-Монгол гэрт тонгойхгүй орох бол юунд толгойгоо цохих вэ?
Оролцогч 1: Багана 2. Босго 3. Авдар

-Монгол Улсын тэргүүн хатагтай?

-Өүлэн

-Монголчууд ямар ясыг сайн мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг вэ?
-Өвдөг
-Хүзүүний яс

-Хувьсгалч эмэгтэй Борыг ямар хаднаас түлхэн амийг нь хороосон бэ?
-Ээж хад

-2008 оны Бээжингийн олимп аль хотод болох вэ?
-Ирак

-Попкорныг юугаар хийдэг вэ?
-Нефьтээр

-Майга бор гэж ямар амьтан бэ?

-Хонь

-Чингис хааны эхнэрийн нэр?

-Мандухай цэцэн хатан

-Элбэгдорж хэд дэх ерөнхий сайд байсан бэ?

-Анхны

-Анхных аа?

-Үгүй ээ сүүлийнх

-Тэмүжин Хасарыг яагаад ташуурдуулдаг вэ?
-Их иддэг болохоор нь

-Цаг агаар нэг цадна тэгээд хэзээ дараа нь цадах вэ?
-Цахилдаг хөхөөрөө

-Унагалдаггүй гүүг юу гэж нэрлэдэг вэ?
-Манин гүү

-Монголчууд мэндлэхдээ биеийн хүндэтгэлийг юу гэж хэлдэг вэ? /хариулт-лагшин/
-Цогцос

-Хүн хэдэн хуруутай вэ?
-5

-Арслангийн зулзагыг юу гэж нэрлэдэг вэ?
-Симба

-Аманд орохдоо рашаан ундаа мэт
Амнаас гарахдаа арслан бар мэт тэр юу вэ?

-Кимчи

-Дунд чөмөг хаана байдаг вэ?
-Дунд хуруунд

-Түвдэнгийн бор гэж хэн бэ?
-Хурдан морь

-Энэ жил УБ хотын хэдэн жилийн ой болсон бэ?
-21

Цэдэнбал гэж хэн бэ?
-Цэдэнбалын Чойбалсан гэдэг биз дээ?

-Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал..?
-Могойн гэрэл…

-Доод уруулыг юу гэдэг вэ? /хөмхий/
-Хэлүү

-Цэцнийг үг хэлэхэд шагнана, харин тэнэгийг яахад шагнадаг вэ? /дуугүй байхад/
-Уурлахад

-Чингис хаан ямар аймгийнхныг тэрэгний бултай чацуулж хядсан бэ?
-Архангай

-Аливаа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэ вэ?
-хамар

-Мандухай цэцэн хатны амийг хэн хороосон бэ?
-дамчаа гуай алсан

-Ясан хэдрэг гэж юуг хэлдэг вэ?
-Эмээл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж