Кредит картны хэмжээтэй проектор бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Кредит картны хэмжээтэй проектор бүтээж байна

Сүүлийн үед өндөр технологийн ширээ сандал бүтээж алдаршаад байгаа Швейцарийн EPFL фирмийн харьяа Лемоптикс лабораторийн компани маш жижиг, бүр кредит картнаас жижиг проекторыг бүтээж байгаа гэнэ. Судалгааны удирдагч Махер Каяалийн хэлснээр уг төхөөрөмжид “Ганц миллиметрээс нимгэн, жижиг хэмжээтэй толинуудыг ашигласан. Эдгээр нь Силикон диск рүү чиглэсэн байдаг бөгөөд цэнхэр, улаан, ногоон өнгүүдийг ойлгодог” гэнэ. VGA (640 x 480) нягтралтай дүрсийг 15 инчийн гадаргууд цацах чадалтай. Уг төхөөрөмжийг гар утас, халаасны хөгжимд суурилуулан ашиглах боломжтой. Заавал нэг том  проектор асааж, дэлгэц рүү ширтэлгүйгээр цагаа хэмнэн дуртай гадаргуу дээрээ дүрс гаргах боломжтой болох юм байна. Яг ямар үнэтэй байх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ямар ч байсан ирэх жил гэхэд хэрэглээнд нэвтэрч магадгүй байгаа юм.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж