
Дэлхийн жүдо бөхийн дэвжээнээ амжилттай барилдаж, олимп, тив, дэлхийн аваргатай болсон Монголын эрэгтэй жүдочдод ирэх сарын 30, 31-ний өдрүүдэд Туркийн Анталия хотноо болох багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилга иржээ. Жин жингийн шилдэг бөхчүүдийн халз тулаанд оролцох урилгыг Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ Ази тивийн гурван оронд илгээсний нэгд манай улсын эрэгтэй баг тамирчид багтсан байна. Ингэснээр манай эрэгтэй жүдочид БНСУ болон Японы баг тамирчдын хамт Ази тивийг төлөөлөх юм.
Одоогоор багийн дэлхийн аваргад оролцох Монголын баг тамирчдын нэрс хараахан тодроогүй байна.
С.Цэлмэг