Capcom Nintendo 3DS-ийн графикийн талаар

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Capcom Nintendo 3DS-ийн графикийн талаар

Capcom-ын мэдэгдсэнээр бол удахгүй гарах Nintendo 3DS халаасны консолын тоглоомууд MT Framework хэмээх хөдөлгүүр дээр тулгуурлан бүтээгдэх гэнэ. Энэ хөдөлгүүр нь PC, Playstation 3, Xbox 360, Wii дээр гардаг тоглоомуудад ашиглагддаг. Юуг хэлээд байна вэ гэхлээр бидний тоглох дуртай сүүлийн үеийн тоглоомуудад байдаг “HDR lighting, real-time color correction, self-shadowing, normal mapping, depth of field, motion blur” гэх мэтийн боломжуудыг ашигласан сүүлийн үеийн маш өндөр зураглалтай тоглоомууд энэ алганы консольд зориулагдан гарна гэсэн үг юм. Бас дээр нь 3D дэлгэцтэй гэж байгаа. Уг консольд зориулсан Resident Evil 5-ийг өөрчилсөн хувилбар болох Resident Evil: Revelations тоглоомын тоглох үеийн зургуудыг хараад ямархуу чадалтай консоль болохыг та ойлгох болно.

Гэрэл зургийг ЭНДээс үзнэ үү.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж