Арслангууд Лондонд дэвж, начингууд Чүнжүд нүцэглэнэ | News.MN

Арслангууд Лондонд дэвж, начингууд Чүнжүд нүцэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Арслангууд Лондонд дэвж, начингууд Чүнжүд нүцэглэнэ

Монгол үндэсний бөхөө сурталчлах хоёр ч үйл явдал ойрын өдрүүдэд дэлхийн хоёр өнцөгт болох гэж байна. Гадаад харилцааны дэд сайд, “Гарьд тур” компанийн экс эзэн Б.Болор гол төлөв нутгийнхаа бөхчүүдийг дагуулан Британийн арлыг зорилоо. Улсын арслан Д.Ганхуяг, Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, улсын харцага Л.Пүрэвжав, М.Батжаргал, улсын начин М.Цанлиг, аймаг цэргийн арслан Ц.Жамсран, Р.Пүрэвдагва, Б.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй энэ багийн дийлэнх нь Ар, Өврийн хангайгаас багтжээ. Тэд есдүгээр сарын 23-26-нд Лондон хотноо зочилж, 25-нд баруун өмнөд Лондонгийн Рухэмптонд үзүүлэх барилдааныг Монголыг сонирхогч британичууд болон монгол ахан дүүстээ толилуулах юм.
Харин Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан, улсын ахмад заан Д.Мягмар нарын ахалсан баг Солонгосын хойгт хүч үзэхээр зэхэн буй. БНСУ-ын Чүнжү хотноо энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 3-нд болох Дэлхийн тулааны спортын фестивальд Монгол үндэсний бөхийг нэр заан урьсан нь энэ. Манай багт улсын харцага Д.Баасандорж, улсын начин И.Ёндонсамбуу, Т.Өсөх-Ирээдүй, аймгийн арслан Л.Цэрэнтогтох, Б.Суманчулуун, Д.Амаржаргал, Ж.Амартүвшин нар багтсан байна.

Б.Цагаанбаатар

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-21 67.250.71.247

yazgar yazgar bulchintai byambajav ene ter gesen bohchuudee avch yavahgui baahan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж