Өөдрөг эмэгтэйн баримталдаг зарчмууд

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Өөдрөг эмэгтэйн баримталдаг зарчмууд

Алдаагаа даван туулж сур

Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаагаа дахин давтахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гарах үр дагаварыг  нь тунгааж сур. Жишээ нь та нөхрөөсөө салсан бол амьдралынхаа  таван жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээч. Мэдээж та  багагүй туршлага суусан болохоор дараагийн удаа  шал өөр болно. Одоо бол та аливаа асуудал ямар үр дүн авчрахыг мэддэг болсон учир алдаагаа давтахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ.

Бүтэл муутай байсан ч сайн сайхны тухай бод

Эргэн тойронд  чинь дайсагнал байсан ч тэр бүхнээс эерэг талыг олж харж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байна.

Бүхнийг тооцоол

Зүгээр ч нэг төлөвлөгөө  биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ  бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай.  Ингэх нь өөрийнхөө өмнө буруутан болохоос таныг аварна гэж сэтгэлзүйчид үздэг. Тиймээс нүдэнд ил газруудад төлөвлөсөн зүйлүүдээ жижиг хуудсан дээр  бичээд наах нь тун ашигтай.

Юун дээр  цаг алддагаа олж мэд

Цаг бүү алд. Жишээлэхэд ажлын цагаар найзтайгаа утсаар бүү чалч, Харин фитнес юмуу бассейнд явбал эрүүл мэндэд ч хэрэгтэй. Оройн хоолны дараа сав суулгаа  угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “Хоол идсэн гартай хүн бүр ээлжилж угаана” гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр чинь хэрэгжсэн байх болно.

Шийдсэнээ хэрэгжүүл

Амттан идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр  гэж өөртөө хэл. Тэгээд хүнсний лангууны дэргэдүүр нүд анин өнгөрөх бус дэргэд нь удаан зогсож эдгээр амттангууд ходоодонд орохоороо ямар гээч муухай бодис болон хувирдгийг төсөөлөн бод. Удаан зогсох тусам сайн ойлгох болно. “Та авмаар  байна уу?” гэсэн худалдагчийн үгэнд “Зүгээр баярлалаа. Би амттаныг ойшоодоггүй юм” гэж хариулаад гарч од. Энэ шалгуурыг  3-4 удаа давахад амттан  хорхойг  чинь хүргэхээ болино. Гол нь та өөрөөрөө бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хүмүүсийн нэг болж чадна. Хамгийн гол нь та  шийдсэнээ л хийх ёстой.

Өнөөдөр хийж болох зүйлийг маргаашид бүү овоол

Амьдрал маш энгийн  зүйлээс  эхтэй.  Хийх  зүйлсээ  хуримтлуулахгүй байхыг хичээ. Цаг тухайд  нь хийж амжуулаад  бай.  Ингэж чадвал  та  амралтын өдрөө тавтай өнгөрөөж, утсаар ажил ярихгүй, угаалга хийхгүй, харин ханьтайгаа орондоо хэвтэх завтай болно.

Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай

Зорилго нарийн байх тусам гүйцэтгэх магадлал өндөр байдаг. Жишээлэхэд орой  та  диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сурч, бас жолоочийн үнэмлэхтэй болох вэ гэж боддог бол сайн хэрэг. Үүний тулд  11 сард ойролцоох  авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх  ёстой.  Нэгэнт төлөвлөсөн зүйлийг  хийхэд хялбар байна.  Түүнээс гадна хүүхэдтэй болох, машин худалдаж авах, албан тушаал дэвших, мөрөөдлөө биелүүлэх зэрэг хугацаагаа багцаалдаг байх нь чухал.

Зорилгоо багцалж тодорхойл

Танд шаардагдах  зүйл олон байж болно. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар   мөрөөддөг зүйлсээ  жагсаан бич. Жижиг зорилтууд  нийлээд ганц зорилго болж ч болох шүү дээ. Зорилгоо биелүүлж чадаагүй ч санаа зовох хэрэггүй, ямар ч байсан оролдоод үзвэл хожим  харамсах зүйл гарахгүй.  Юу ч хийгээгүй залхуу новш  байснаас дээр. Амжуулаад байвал цааш улам ихийг хиймээр санагдаж байнга урагшаа ахиж, амжилтандаа урамших болно.

Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо

Жижиг зүйлсийг бүү орхиж бай.  Жижиг байтугай өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд зүгээр суухын оронд  ажил чинь таалагдахгүй байвал өөр газар оч. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хийж сур.  Хэн нэг сайн нөхөр чинь “Чиний энэ ажил хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн  ажлын  чинь тухай утгагүй зүйл хэлдэг байж болно.  Тийм бол  “Үүнээс хойш ажлын тухай яриа хориотой” гэж хэлээд бүтэхгүй бол таг дуугүй болох хэрэгтэй. Тохирох няцаалт өгөх чадварыг сэтгэл зүйчид өөрийгөө хүндэтгэх ёс гэдэг юм.

Ажил үйлсээ эргэцүүлэн тунгаа

Дэмий бүү тэнэглэ. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн ардын цэцэн үг бий. Энэ үг хувцас авахаас эхлээд хадамд гарахад хүртэл хамаатай.  Иймээс ямар нэг зүйлийг хийхдээ урьдаар хэдэн асуулт өөртөө тавь.

– Хэрэв би үүнийг ганц өдрийн дотор хийчихвэл маргааш  юу хийх билээ? Үүнийг би одоо хийвэл юу хожих  вэ?

– Юу ч хийхгүй бол яах бол? Эцэстээ юу болох бол? Юу алдаж, юу хожих вэ ?
Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байж сур

Ажил чинь бүтэхгүй байвал өөр ажил ол. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болох шүү дээ. Найз  залуутайгаа  учраа ололцоогүй бол тэр л биз. Дараагийн удаа боломж олдож л таарна. Ийм зүйлд  шаналж суухын оронд илүүдэл жингээсээ салж, аэробикаар хичээллэж эхэл.

Цагаа өдөр бүр төлөвлөж  бай
Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бод. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгаан, хуучин заримыгаа дарж, бүхнийг шүүн тунгаа.

Blogspot.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж