Маскара хамгийн амархан мууддаг нь

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Маскара хамгийн амархан мууддаг нь

Tаны хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн хугацаа нь дуусчихсан юм биш биз. Гэхдээ л хаяхад хайран байгаа тийм үү?

Тос, крем биш л бол хугацаа нь дууссан дуусаагүй нь хамаагүй. Та нүдний теньд ашиглалтын хугацаа байхгүй гэж бодож байна уу ?

Тэгвэл бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглалтын хугацаа байдаг. Харин хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэх нь таны бодож байгаагүй их хор уршиг авчирна.

Нүдний  бүтээгдэхүүн
Нүдний бүтээгдэхүүнүүд хамгийн ойр ойрхон сольж байх ёстой косметикт тооцогддог. Ашиглалтын хугацаа маш бага.  Хугацаа нь дууссан тень, бактери орсон маскара зэрэг нь улаан нүд улайлгаж, үрэвсүүлж ч мэднэ. Судалгааны дүнд маскараг хэрэглэх явцад тогтох бактери нь олон янзын нүдний харшил, өвчнийг үүсгэх магадлалтай байдаг  нь тогтоогдсон юм. Маскара үйлдвэрлэгч компаниуд маскараг 6 сар тутамд өөрчилж байх хэрэгтэй гэж захидаг ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 3 сард тутамд сольж байх шаардлагатай  гэнэ.

Маскара: 3-6 сар
Нүдний харандаа: 12-18 сар
Нүдний тень: 2 жил

Нүүрний бүтээгдэхүүн
Пудр, крем, шингэн крем, өө дарагч зэргийн хугацаа 2 жилийн дараа дуусдаг гэдэг ч үнэндээ бүтээгдэхүүн хэрэглэхээр гар хүрэх үед л бактери орох магадлалтай. Тиймээс аль болох ойр ойрхон сольж байх хэрэгтэй.

Уруулын бүтээгдэхүүн
Юуны өмнө дэлгүүр ороод уруулын будаг авахдаа хэзээ ч бүү тестийг нь хэрэглэ. Хэн ч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байж болно шүү дээ.
Хүмүүс аманд хүрч буй бүх зүйлс ходоодруу орж байгаа гэдгийг мартах гээд байдаг тал бий.
Уруулын будаг, уруул хүрээлэгч, уруул өнгөлөгч: 12-18 сар

Багс, порлон
Будаг түрхэх багс ихэнхдээ маш удаан хэрэглэгддэг. Эвдэрч алга болохгүй л бол бүсгүйчүүд  байлгаад байх шинжтэй. Үнэхээр удаан хэрэглэе гэж бодож байвал багсаа сайн цэвэрлэх хэрэгтэй. Харин порлоны хувьд байн байн сольж бай. Эс тэгвээс багс, порлонд шингэсэн бактери, хир буртаг арьсанд хортой. Түүнээс болоод наад зах нь батга үүснэ шүү дээ.

Цэвэрлэх хэрэгсэл
Цэвэрлэх порлонуудыг бол удаан хэрэглээд хэрэггүй. Угаасаа удаад ирэхээр хэрэглэх аргагүй болдог шүү дээ. Харин хэрэглэх хугацаандаа байнга цэвэр газар байлгаж, хэрэглэснийхээ дараа дандаа хатааж байх хэрэгтэй. Нойтон орчинд бактери үржих нь их байдаг.

Healthblog.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж