D амин дэмийн дутагдал зүрхний шигдээст хүргэдэг

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

D амин дэмийн дутагдал зүрхний шигдээст хүргэдэг

D амин дэмийн дутагдал яс сийрэгжүүлэхээс гадна зүрх судасны өвчингийн эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ. Энэ дүгнэлтийг Америкийн судлаачид хийгээд түүнийгээ Circulation сэтгүүлд нйтлүүлжээ.
Харвардын анагаахын сургуулийн эрдэмтэд D амин дэмийн цусан дах төвшингийн хэмжээг 1739  хүнд үзсэн ба тэдний дундаж нас нь 59 байжээ. Судалгааг таван жилийн хугацаатайгаар явуулсан байна. Үр дүнд нь цусандаа нэг миллилитрт 15 нанограммаас бага D амин дэмтэй хүмүүсийн зүрхний шигдээс ба цус харвалтад нэрвэгдэх эрсдэл нь энэ амин дэмийн төвшин ихтэй хүмүүсийнхээс 62 хувиар их байсан нь тогтоогдлоо. Сахарын шижин, холестрины төвшингийн ихсэлт, цусны даралт зэрэг өвчний эрсдлийг тооцоолсны дараа дээрх дүгнэлтийг хийжээ. Зүрх судасны өвчний хүндрэл нь цусны даралт нь D амин дэмийн бага төвшин хоёр хослосон үед гардаг байна. Ийм хүмүүст эрсдэл нь хоёр дахин их байна гэж судалгааны хэсгийн удирдагч Томас Ванг мэдэгдлээ.
Өндөг ба тослог ихтэй загас нь D амин дэмийн эх булаг болдог. Мөн нарны туяанд уг амин дэм арьсан дор үүсдэг байна. D амин дэмийн дутагдал нь яс сийрэгжүүлэх бөгөөд рахит үүсгэдэг. Мөн мартамхай болгохоос гадна зарим нэг хорт хавдрыг үүсгэх аюултай. Энэ бүгд нь өмнөх судалгаануудаар тогтоогдсон билээ. Гэсэн ч судасны ханын гадна ба дотор гадарга, өнгөрт D амин дэм нөлөөлдөг учир эрдэмтэд энэ амин дэмийг урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэн хэрэглэхийг санал болгосонгүй. D амин дэмийн төвшинг засах нь зүрх судасны өвчний эрсдлийг үнэндээ багасгах уу гэдгийн нарийн тогтоохын тулд нэмэлт судалгаа хэрэгтэй гэж Ванг хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж