Ноцтой аваар гарахгүй л бол халаалт доголдохгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Ноцтой аваар гарахгүй л бол халаалт доголдохгүй

Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харьяа салбар, компаниуд 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, өвлийн оргил ачааллыг хэвийн найдвартай өнгөрүүлэх үүднээс нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2,3 тэрбум төгрөгийн их болон урсгал засвар хийхээс одоогоор 1,8 тэрбум төгрөгийн засварыг хийж гүйцэтгэжээ. Засварын хүрээнд 24470 уртааш метр инженерийн шугам сүлжээ, 43 халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны насос, 1403 хаалт арматур, 14 халаалт, хэрэгцээний халуун усны автомат, 63 цахилгааны ерөнхий щитийг шинэчлэн сольж, 1574 секц хурдны ус халаагч, 132 ялтсан бойлер, 101764 уртааш метр гадна болон дотно шугам сүлжээг угааж цэвэрлэсэн байна.

Тус газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад гарч буй нэг хүндрэл нь орон сууцнуудын шугам сүлжээ нь дундын өмчлөлд байдаг учир иргэд угаалга цэвэрлэгээнд хойрго хандах, иргэд халаалтын дотоод шугамыг дур мэдэн өөрчлөх, секц олноор нэмж суурилуулах зэрэг асуудал гаргадаг байна. Иймээс цаашид шугам сүлжээний өмчлөлийн асуудлыг ч шийдэх шаардлагатай байгааг онцолж байна.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчтэй харъяа салбар, компаниудын нийт 1199 орон сууцны байрнаас 1155 нь, хувийн орон сууцны 14 компанийн харъяа 168 байрнаас 143 нь халаалтаа авчээ. Мөн нийслэлийн хэмжээгээр 37 сургууль, 11 эмнэлэг, 46 цэцэрлэг аваад байна. Үлдсэн газрууд нь 10 дугаар сарын 1-нээс дулаан авах гэрээ хийжээ. Мөн зарим газруудад шугам солих ажил хийгдэж байгаа ч энэ долоо хоногтоо бүрэн дуусна гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Б.Ариунаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж