Хотын тохижилтыг хэвлэлийнхэн дүгнэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Хотын тохижилтыг хэвлэлийнхэн дүгнэнэ

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн өдрөөр хамгийн сайн тохижилттой байгууллагыг шалгаруулж, 50 хүртэл сая төгрөгөөр урамшуулахаар болзолт уралдаан зарласан. Харин энэхүү уралдааныг дүгнэж, аль байгууллага хамгийн сайн тохижилт хийсэн, ямар дүүрэг хамгийн сайн бүтээн байгуулалт өрнүүлсэн гэдгийг тодруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал  гэдгийг хотын дарга онцолж байгаа юм. Тиймээс нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийн бүрдүүлэх гол зорилготой тохижилтын ажлын болзолт уралдаанаа хэрхэн дүгнэх, хамтарч ажиллах талаараа тэрбээр ойрын үед хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай уулзахаар төлөвлөж байна.

Б.Ариунаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж