Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Хуацяо гэж хэн бэ?

Хилийн чандад түр хугацаагаар буюу тогтмол амьдардаг хятад хүмүүсийг ингэж нэрлэнэ. Манайхан энэ нэрийг хужаа гэж дууддаг.  Хятадуудын хувьд хамгийн чухал нь тэдний өвөг дээдсийн гарал бөгөөд тэдний өвөг дээдэс Хятад төрсөн бол өөрийгөө тэр орны иргэн гэж үзнэ. Тиймээс ч уугуул хятад хүмүүс хужаа нараа хувь тавилангаар харьд амьдарч байгаа хятад хүмүүс гэдэг. Үүнээс үүдэн “нэг хятад хүн байгаа бол тэнд Хятад орон байгаа” гэсэн чайнатауны сонин сэтгэлгээ гарсан бололтой.  
Нийт 30 сая орчим хуацяо нар Америк, Европ, Зүүн өмнөд Азид амьдардаг гэсэн тоо бий. Хятад хүмүүс хэдэн үеийн дараа буцан ирснийгээ “гэр бүлтэйгээ нийллээ” хэмээн маш баяртай хүлээн авдаг ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж