Хурган хуц 40 мянган төгрөгийн үнэтэй

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Хурган хуц 40 мянган төгрөгийн үнэтэй

Увс аймагт 1991 онд шилдэг үүлдрээр бат­лагдсан мах, ноосны чиглэлийн баяд үүлдрийн хонийг бусад аймаг сумд сонгон авч үржүүлж байгаа билээ.

Энэ жил тус аймгийн Хяргас сумын аж ахуйн таван нэгж баяд омгийн 800 гаруй хурган хуцыг бойжуулж, Завхан, Ховд, Архангай аймгийн малчдад борлуулсан байна. Нэг хурган хуцыг 40 мянган төгрөгөөр үнэлэн борлуулсан бөгөөд мал эмнэ­лэг, үржлийн ажил эрхэлж байгаа М.Давааням, Л.Лхагва­сүрэн, С.Бат-Эрдэнэ, Ц.Лхагва­сүрэн, Баасан­дорж нар ахалсан аж ахуйн нэгж тус суманд ажилладаг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж