
Баруун аймгуудын хэрэгцээт гурил бэлтгэх гол бааз газар болж байсан Увс аймгийн Баруун Зүүн хоёр турууны үржил шимт хөндийд ургасан тарианы гурил цавуулаг болон бусад чанараараа эх орондоо алдаршиж байсан удаатай. Баруунтурууныхан улаанбуудайн гурил чанарын алтан медаль нэг бус удаа хүртэж байсан юм. Одоо тус суманд газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж эндхийн 10 гаруй компани, 250 шахам иргэд газар тариалан эрхэлж чамлахааргүй ургац авч байна. Энэ жил тус суманд 3626 га талбайд үр тариа, 40 га талбайд төмс хүнсний ногоо тариалж нэг га талбайгаас дунджаар 10 орчим центр ургац авах тооцоо хийж байгаа бөгөөд тариа хураах ажилдаа ороод байна. Мөн хадлан бэлтгэх ажилд шуурхайлан орж, таван мянга орчим тонн хадлан тэжээл бэлтгэж дуусаад байна.
Б.Норов