”Чоно” хамтлаг хоёр цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

”Чоно” хамтлаг хоёр цомог гаргана

Хэсэг хугацаанд нам жим байсан “Чоно” хамтлаг тарж байгаа гэх цуу яриа тархаад байгаа билээ. Тэгвэл тус хамтлагийн дуучин Д.Дэрмээ хэлэхдээ “Бид хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан болохоос тараагүй ээ. Манай хамтлаг тарахгүй. Энэ намар багтааж хоёр шинэ цомог гаргахаар төлөвлөж байна” гэв. Мөн дуучин Д.Дэрмээг бор дарсанд орсон гэх мэдээлэлд “Нэг тийм мэдээлэл гарсан байсан. Энд, тэнд ганц нэг пиво, дарс найзуудтайгаа  уух явдал гардаг. Айхтар бор дарсанд орсон зүйл байхгүй. Бид чинь  бусадтай адилхан л хүн шүү дээ” хэмээн тайлбарлаж байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж