Sint Maarten арал дээр орших Maho нэртэй наран шарлагын газар

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Sint Maarten арал дээр орших Maho нэртэй наран шарлагын газар

Нидерландын
антиллын арлуудын нэг болох Sint Maarten арал дээр орших Maho хэмээх
наран шарлагын газар нь амрагч, жуулчдыг татах нэг євєрмєц зvйлтэй нь
тус арал дээр Princess Juliana International Airport байрладаг явдал юм.
Энэхvv онгоцны буудлын нислэгийн зурвасын урт их богинохон буюу 2180
метр урттай учир энд бууж, хєєрч байгаа онгоц наран шарлагын газрын яг
дээгvvр, маш ойрхон нисэж єнгєрдєг байна. Ийм л шалтгааны улмаас
тодруулж хэлвэл бараг толгой дээгvvр нисэх онгоцыг vзэхийн тулд энд
хvмvvс ихээр хvрэлцэн ирдэг. Энд ирсэн хvмvvс хєєрч байгаа онгоцны
хєдєлгvvрийн салхинд далайн ус хэрхэн цохигдон хийсэхийг харахыг хvсдэг
ба хєєрч буй онгоцноос vvсэх хvчтэй агаарын хєдєлгєєнєєр далайн уснаа
томоохон давалгаа vvсдэг учир орон нутгийн засаг захиргааны
байгууллагаас "амь насаа алдах эсвэл ноцтой гэмтэх аюултай" гэсэн
сануулгыг єгдєг байна. Арал дээрх ихэнх уушийн болон зоогийн газруудад
онгоцны буудалд буух, хєєрєх онгоцны нислэгийн хуваарийг байрлуулсан
байдаг нь энэхvv сонирхолтой vзэгдлийг vзэж сонирхох боломжит цагийг
мэдэх боломжийг хvмvvст олгодог байна. Тус наран шарлагын газрын бас
нэгэн онцлог нь онгоцны хєдєлгvvрээс vvсэх салхины нєлєєнєєс болж, євс
ургамал огтоос ургадаггvй цагаан элстэй юм. Цэлэлзэн мяралзах далайн
хєвєєнд алтан шаргал элсэн дээр амарч тухлангаа цэлмэг хєх тэнгэрийн
хєлгийг газардах, хєєрєх явцыг тун ойрхноос vзэж сонирхон, зургийг нь
авахаар эндхийг зорин ирэгсдийн тоо их олон бєгєєд тэдний нэг болох
гэрэл зурагчин Thomas Prior-ын авсан фото зургийн цуглуулгаар vзэгч та
бvхний мэлмийг мялааж байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж