Экспорт 723.5 сая ам.доллараар өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Экспорт 723.5 сая ам.доллараар өсчээ

2010 оны есдүгээр сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 3911.8 сая ам.доллар, үүнээс экспорт 1870.1 сая ам.доллар, импорт 2041.7 сая ам.долларт хүрч, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1417.2 сая ам.долл буюу 56.8 хувь, үүний дотор экспортын хэмжээ 723.5 сая ам.доллар буюу 63.1 хувь, импортын хэмжээ 693.6 сая ам.доллар  буюу 51.5 хувиар өсчээ.  

  Гадаад худалдааны тэнцэл 2010 оны ес дүгээр сарын 15-ны байдлаар 171.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 30.0 сая ам.долл буюу 14.9 хувиар буурчээ.

  Нийт экспортод зэсийн баяжмал 27.9 хувь, нүүрс 27.7 хувь, төмрийн хүдэр 8.2 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.1 хувь, боловсруулаагүй нефть 6.1 хувь, бохир ноолуур 5.4 хувь, цайрын хүдэр, баяжмал 4.7 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.8 хувь, молибдений хүдэр, баяжмал 2.0 хувь, самнасан ноолуур 1.7 хувь, үлдсэн 6.4 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

  Автобензиний импортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.4 мян.тонноор буурч, үнийн дүн 29.1 сая ам.долл, ачааны автомашины импортын биет хэмжээ 3934 ширхэг, үнийн дүн 77.5 сая ам.доллар, дизель түлшний импортын биет хэмжээ 38.8 мян.т,  үнийн дүн 68.0 сая ам.доллар, суудлын автомашины импортын биет хэмжээ 7760 ш, үнийн дүн 41.8 сая ам.доллараар тус тус өссөн бол гурилын импортын биет хэмжээ 13.5 мян.т, үнийн дүн 8.2 сая ам.доллар, янжуурын импортын биет хэмжээ 95.7 сая ширхгээр тус тус буурсан бол үнийн дүн 1.2 сая ам.доллараар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж