Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Шидэт “хүн ард”

Төрлийн урлагт зохиогчийн уран сайхны хүүхэлдэй гарч ирсэн нь тийм ч эртний биш, XIX зууны дунд үеэс. Гэхдээ тэдний нууцат инээмсэглэлд олон зууны түүх агуулагдах ажээ.

Хүүхэлдэйнээс л хүүхдийн ертөнцтэй харьцах харилцаа эхлэнэ. Бид том болсон ч тэд биднийг хүрээлсээр л байна. Театрт тоглоно. Бутикийн цонхноос биднийг ширтэнэ. Хүүхэлдэйн киноноос биднийг баясгана. Багт наадмын жагсаалд заавал тэд оролцоно. Эсвэл урлагийн бүтээл, зураачдийн яруу тод бүтээл нь болон үзэгч хүмүүсийг сэтгэлийг баясгана.

Гэрийн шүтээн

Чехийн нутаг дахь “Брно-2” булшнаас археологчдын олсон хамгийн эртний хүүхэлдэйн нас 30-36 мянган жил. Тэр үед арслан зааны ясаар сийлсэн тэр хүүхэлдэйн мөчийг биенд нь холбон хөдөлгөөнтэй хийсэн байжээ. Эртний хүмүүс хүүхэлдэйд нандин ханддаг байлаа. Хэрэв бурхан хүнийг бүтээсэн бол хүн хүүхэлдэйг өөрсдийгөө дуурайлган хийж, ертөнцөө бүтээх бараг бүх чухал ёслолд орцуулж ирсэн юм. Хүүхэлдэй гэрийн шүтээн болон өвөг дээдсийн сүнсийг агуулсан зовлон, жаргалд тус болно хэмээн тооцогдож ирсэн аж.

Эртний Египетийн 4000 настай хүүхэлдэйнүүд ёслолын зорилгоор ашиглагдаж  байсан гэнэ.  Тэднийг модоор сийлж, геометрийн угалзаар чимэн утас ба модон зүүлтээр үсийг нь хийдэг байжээ. Египетчүүдэд өөр тоглоом ч байв. Утаснаас нь татахаар амаа ангайдаг матар, мөн гурил зуурдаг боол зэрэг хөдөлгөөнт тоглоомууд байжээ.

Эртний Грек, Ромд хүүхэлдэйг мод, шавар, лааны тосоор хийж хувцасыг нь дээр нь зуран буддаг байжээ. Тэр үеийн хамгийн эртний хүүхэлдэй нь МЭӨ 600 онынх. Ядуус хүүхэддээ даавуугаар хүүхэлдэй хийж өгдөг байсан бөгөөд нөхөрт гарсныхаа дараа охид хүүхэлдэйгээ бархан шүтээндээ тахил болгон өргөдөг байсан гэнэ.

Бурхан болгон тоглох нь

Ертөнцийн үүслийн ёс заншилаас дэлхийн тусгал болсон хүүхэлдэйн театр үүсчээ. Төрөөд л өөрийн амьдралтай болж өнөөг хүртэл амьдарсаар. Ард олны театрт байхгүй хүүхэлдэй гэж үгүй. Тэднийг утас эсвэл савх модоор хөдөлгөж, гартаа углан тоглуулана. Яванын гэрэл сүүдрийн театрын хавтгай хүүхэлдэйнүүд ер бусын бөгөөд гайхалтай.

Христийн шүтлэгтнүүдийн уламжлалт хүүхэлдэйн театр болж өнгөрснийг сэргээн сануулах эрэлтэд нь хариу болсон жүжгүүдийг тоглосоор ирсэн юм. Тансаглан гоёсон хувилгаад өнөөгийн христийн баяр ёслолын гол дүрүүд нь болдог. Эдгээрийн дундаас Мария охин тэнгэрийн дүр бараг бүх баярт оролцох ба түүнийг католикийн Испани “Марион” буюу “Бяцхан Мриа” гэж нэрлэгдэг байлаа. Эндээс тоглоомын дэглэм эсвэл тоглоомын дарангуйлагчийг нэрлэдэг “марионет” гэсэн үг үүсчээ.

Гангалан гоёгчид

Сэргэн мандлын үеэр хүүхэлдэй нэгэн үүрэг хүлээв. Хатагтай нар ганган хувцаслахыг эрмэлзэх болсон тэр цагт моодны наймааны төв нь Парис байсан юм. Гялгар гоё сэтгүүл байгаагүй юм чинь хүүхэлдэйг гоёод л Европын олон орноор тараадаг байжээ. Францын хаан IV Генрих өөрийн сүйт бүсгүй Мария Медичид дэгжин хувцастай хэд хэдэн хүүхэлдэй явуулан франц амьдралаа “рекламдсан” гэх яриа бий.  Тэр нь XVII зууны эхэн насанд хүрсэн эмэгтэй хэмжээтэй жижиг загвар өмсөгчдийн эриний эхлэл байв. Тэднийг пандор гэж нэрлэж байсан ба олон төрлийн хувцасны цуглуулгатай байжээ. Пандор хүүхэлдэйд янз бүрийн хувцас захиалан үнэртэн, сав суулга хүртэл авч байв. Парис хотын бүхэл бүтэн гудамж хүүхэлдэйн хувцасны үйлдвэрлэл явуулдаг байжээ.

Хатагтай нар хүүхэлдэйдээ хэрхэн хандаж байсан тухай нэг ийм түүх байдаг. Англи, Франц хоёрын дайн ид явагдаж байсан тэр цагт хоёр талын сайд нар хатагтай нарынхаа үгэнд орж моодны хүүхэлдэйг зөөхөд саад тавихгүй хэмээн тохиролцож байлаа. Пандорууд ихээхэн алдартай байсан ч XIX зууны 60-аад оноос өөрсдийн байрыг макекенуудад тавьж өгчээ.

Терминатор хүртэл

Хүүхэлдэйд бас хамаатан гарч ирсэн. Холливудын буянаар ирээдүйн андроид-роботуудыг бид тэдний дүү нар гэдэг. Гэхдээ тэднийг ирээдүйн гэхээс өмнөх үеийнх гэж болохоор. Лавшруулбал, XVIII зууны цуутай зохион бүтээгч автомат андроид “Лимбэчин” гэх хүүхэлдэйг хийсэн юм. Тэр нь хиймэл хүн бүтээх анхны оролдлого байжээ. “Лимбэчин” 12 дууг номын дагуу тоглож, хуруу нь лимбэний нүхийг таглан улуул нь амьд хүнийх шиг хөдөлдөг байлаа. Амнаас нь жинхэнэ хий үлээгддэг байжээ. Тэр тоглоом ихээхэн амжилттай зугаа болсон учир Францад олон янзын механик тоглоом гарч ирсэн байна. Гэвч эдгээр тоглоомууд маш өндөр зардлаар хийгдэж байсан учир дараа нь олон нийтэд зориулагдсан хямд механик тоглоом гарч ирэхэд цааш явсангүй.

Гар урлал ба урлаг

Хүүхэлдэйн аж үйлдвэрийн дамжлагын цаг өнгөрсөн зуунд бий болсон юм. Тэр цагаас үйлдвэрийн нэгэн хэвийн сонирхолтой бус тоглоомыг бид хэрэглэх болсон  гэж болно. Одоо хүмүүс гар хийцийн мастерын үнэр шингэсэн тоглоомыг сонирхох болсонд нь гайхаад байх зүйл огт байхгүй. Ингээд л зохиогчийн уран сайхны хүүхэлдэйн эрин эхлэжээ.

Тэнд урлагийн бүх төрөл холилдсон гэж болно. Баримал, уран зураг, хувцас, гутлын дизаин гээд л. Уран зохиолоос бий, Театраас ч тэнд их байгаа. Гэхдээ хамгийн их нь сэтгэмж.

Эдгээр гайхалтай, ааш аринтай, шидэт биетүүдэд  хөөрөл, баясал, шүтлэг, халамж хангалтай очиж байна. Тэднийг цуглуулж, тэднийг арчилдаг. Хүн бүрийн хийгэд байх ажил ч биш_ Зарим нэгийн эзэн болоход 25 сая ам.доллар хэрэгтэй гээд бод доо. Цуглуулагч өөрийн хүүхэлдэйгээ амьд хэмээн боддог. Арга ч үгүй биз, уран бүтээлч нь өөрийн бүтээлээ “амилуулдагаас” л тэр. Маш их хөдөлмөр шаардагдах бүтээлийнхээ деталь бүрийг зураач өөрийн гараар бүтээнэ. Гар урлалдаа ч ингэж зүтгээгүй жинэхэн урлагийн төлөө ингэж байгаа гэж болно. Хүүхэлдэй нь өөр хүнд очиход уран бүтээлчийн нэг хэсэг нь унтарна. Гоо сайхныг бүтээгчийн хувь тавилан тийм аж.

Уран сайхны хүүхэлдэй нэр алдартай цуглуулагч баячуудын сэтгэлийг татаж чадлаа. Деми Мур, Майкл Жексон, Опра Уинфри, Вупи Голдберг, Брюс Уиллис зэргийн нэрсийн цуглуулагч нарын дундаас харж болно. Уран сайхны хүүхэлдэй бүр цорын ганц байх хүсэлтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж