
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр иргэний шинэчилсэн бүртгэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 55.1 хувьтай буюу нийт 1 сая 39 мянган иргэн хамрагджээ. Үүнээс нийслэлийн хэмжээнд 50.6 хувьтай буюу 407439, орон нутагт 57.8 буюу 631590 иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна. Мөн 21 аймаг, есөн дүүргээс ирсэн дүн мэдээг нэгтгэж үзэхэд одоогийн байдлаар Дундговь, Булган, зэрэг аймаг өндөр хувьтайгаар шинэчилсэн бүртгэлээ үргэлжлүүлж буй. Харин нийслэлээс Багануур дүүрэг мөн адил өндөр хувьтай байгаа аж. Бүртгэх ёстой иргэдийнхээ 70-80 гаруй хувийг нь бүртгэлд хамруулсан гэсэн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирүүлсэн юм байна.
Г.Дарь