Шинэ үеийнхэн машинд дургүй | News.MN

Шинэ үеийнхэн машинд дургүй

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Шинэ үеийнхэн машинд дургүй

Шинэ үеийнхэн буюу 30–аас доош насныханд машин худалдах нь автомашин үйлдвэрлэгчдийн хувьд  хатуу даваа болж байгаа  аж.  Шинэ үеийнхэн өмнөх үеийнхэнтэй адилгүй  машин  их унадаггүй, бас олон машин  худалдаж авдаггүй аж.  Залуусын дунд  авто машиныг  агаарын бохирдлын эх үүсвэр гэдэг ойлголт хүчтэй байдгаас гадна машин  нэр төрийн  баталгаа, эсвэл туйлын хүсэл биш болжээ. 21-30 насны авто машин эзэмшигчдийн туулсан зам 1995 онд 21 хувь байсан бол одоо 14 хувь болтлоо буурсан үзүүлэлт гарчээ.

Залуус  хувийн машинтай болохоос илүү  метро, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл эсвэл түрээсийн үйлчилгээг илүүд үздэг аж.  Авто машины  түрээсийн үйлчилгээний цар хүрээ өргөжиж,  ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг газрууд зах зээлд өөрийн орон зай эзлэх болжээ. Залууст ч цагаар машин түрээсэлж хэрэглэх нь боломжийн хямд байдаг аж.  Энэ хандлага нь том ачааны машин үйлдвэрлэгчдэд нөлөөлөхгүй ч  шинэ үеийнхнийг  шинэ брэндийн галзуу фен болж,  байнгын хэрэглэгч болно гэж найдаж байсан авто машин үйлдвэрлэгчдэд сайныг зөгнөхгүй нь мэдээж. Өдгөө 80 сая хүн Америкийн  шинэ үеийг төлөөлдөг  бөгөөд  зах зээлийн  маш том нөөц бололцоо юм. Харин энэ ашиггүй  тоо авто машин үйлдвэрлэгчдэд том гарз болох нь тодорхой.

  Харин шинэ үеийнхнийг хуйлруулж байгаа зүйлс нь  компьютер,  BlackBerry-нүүд, хөгжим, зураг юм.  Түүнээс гадна олон судалгааны үр дүнгээр залуусын дунд  автомашин байгаль орчныг сүйтгэгч гэдэг үзэл хүчтэй болж байгаа нь харагдаж байгаа юм.  Түүгээр зогсохгүй  цахилгаан хөдөлгүүрт hybrid  машин ч тэдний энэ хандлагыг  өөрчилж  чадахгүй бололтой.

О.Халиун

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж