Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ий бүртгэлийн хугацаа дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ий бүртгэлийн хугацаа дуусчээ

Ирэх дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо зохиогдох AIBA-гийн дэлхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын бүртгэлийн хугацаа дуусчээ. AIBA-гаас зарласны дагуу 20-ны өдрөөр бүртгэлийн хугацаа өндөрлөсөн бөгөөд 19-ний 18.00 /орон нутгийн цагаар/ цагийн байдлаар AIBA-д бүртгэлтэй 73 улс орон залуучуудын ДАШТ-д тамирчдаа илгээхээр мэдүүлгээ ирүүлсэн байна.
Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх 1979 онд Японы Йокохама хотноо зохиогдож байсан ба өдгөө хоёр жил тутамд зохион байгуулагддаг олон улсын чанартай томоохон тэмцээн болон өргөжжээ. Тэмцээнд 17-18 насны ширэн бээлийтнүүд 11 жингийн ангилалд өрсөлдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж