Сурагчдын лигийн тамирчдыг дэмжих урлагийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Сурагчдын лигийн тамирчдыг дэмжих урлагийн тоглолт болно

Өнөөдөр “УБ Палас”-т 17.00 цагаас “Чиний дуртай тоглоом-Чиний хүсэл мөрөөдөл” нэртэй шоу тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг тоглолтыг ОХУ-ын Екатеринбург хотноо энэ сарын 26-наас дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд болох “Сургуулийн сагсан бөмбөгийн лиг” шигшээ тэмцээнд оролцох эрх авсан Монголын Ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй /18-р сургууль/, эрэгтэй /11-р сургууль/ баг тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.  Тоглолтод суралцагчдын лиг тэмцээний ялагч багийн тамирчид болон цэцэрлэгийн авьяаслаг багачууд, “Нөлөө”, “Sound of kiss”, “Sync”, “Motive”, “Flash” хамтлагийн залуус оролцох ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж