Хэнтий аймаг 105 мянган тонн хадлан бэлтгэжээ | News.MN

Хэнтий аймаг 105 мянган тонн хадлан бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Хэнтий аймаг 105 мянган тонн хадлан бэлтгэжээ

Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах үүднээс Хэнтий аймгийн Засаг дарга сумдын удирдлагуудад үүрэг өгсөн аж. Энэ жил тус аймаг 125 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 105 мянган тонн хадлан бэлтгээд байгаагийн 25 мянган тонныг Дадал сумын буриад малчид бэлтгэсэн дүн мэдээ ирүүлээд байна. Тодруулбал, Өмнөдэлгэр сум 18 мянган тонн, Батширээт 10 мянган тонн, Баян-Адарга 10 мянган тонн, Биндэр 9800 тонн, Норовлин 8900 тонн байгалийн хадлан бэлтгэжээ. Мөн Хэнтий аймаг энэ онд таван сумын 18 компани 8220 га талбайд улаан буудай тариалснаас өнөөдрийн байдлаар 2320 га талбайг ангилж, 1590 га талбайгаас улаан буудай хураан аваад байгаа ба нэг га талбайгаас 10,2 центр ургац авч байна.

И.Байгалмаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж