Шинэ сургуулийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Шинэ сургуулийн нээлт боллоо

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын IV сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Сургуулийн нээлтэд ИТХ-ын дарга Г. Сайнбаяр, ЗДТГ-ын дарга П. Төвсанаа, Боловсрол, соёлын газрын дарга А .Зургаанжин, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцлоо. Тус сургуульд энэ хичээлийн жилийн хувьд 110 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд сургуулийн зүгээс 150 гаруй хүүхдийг суралцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Сургуулийн сурагчдын суралцах орчинг сайжруулахын тулд аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд үүний нэг хэсэг болох энэхүү сургуулийн хичээлийн шинэ байрыг ашиглалтад оруулж байна. Сумын сургууль, цэцэрлэгт эхний ээлжинд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болох  компьютерийг нээлтийн үеэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёлын газраас гардуулан өгсөн юм. Мөн энэ үеэр аймгийн төв дээр тус сумаас очиж суралцдаг хүүхдүүд, мөн зэргэлдээ ойрхон орших сум, төмөр замын зөрлөгүүдэд амьдардаг хүүхэд, багачуудаа татан суралцуулах, сургууль завсардуулахгүйгээр энэхүү шинэ сургуульд хамруулах асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг сургуулийн удирдлагад холбогдох газар, хэлтсийн дарга нь үүрэг болголоо.

А.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж