Усгүй болох аюул нүүрлээд байна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Усгүй болох аюул нүүрлээд байна

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай хоёр уурхай ажилладаг. Нэг нь Төмөртийн, нөгөө нь Хараатын өнгөт металийн орд юм. Хараатын орд 60-70 км-ийн гүнээс ус татахаар Их Цэгээний хэцэд усны хайгуул хийж хэд хэдэн цооног өрөмдсөн байна. Харин Төмөртийн уурхай хотхоноо тойруулан гүн худгийн зургаан цооног  ухсанаас тэр нутгийхан орчныхоо усны төвшин доошилж байна. Саяхан томилогдсон аймгийн Засаг дарга Д.Чандмань усжуулалтын мэргэжилтэн төдийгүй эрдэмтэн учраас энэ асуудалд нухацтай хандана гэдэгт орон нутгийн иргэд их найдвар тавьж байгаа гэнэ. Ер нь говийн эрдэс баялгийг ухаад авч болдог юмаа гэхэд юугаар ч сольшгүй эрдэнэ усгүй болчих вий гэдэгт говийхон илүү их санаа зовж байгаа юм. Сумын бэл бэнчинтэй зарим хүн дээрх уул уурхайн эзэдтэй сүлбэлдэн газар нутгаа харийн хүнд худалдчих нь холгүй байгаад эмзэглэн уул овооныхоо гэрэл зургийг бүрэн бүтэн дээр нь авч хадгалах болжээ.

С.ПҮРЭВСҮРЭН

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж