Сүрьеэтэй тэмцэх ажилд шинэчлэл хийхийг уриалж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Сүрьеэтэй тэмцэх ажилд шинэчлэл хийхийг уриалж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 24 буюу нөгөөдөр “Олон улсын сүрьеэтэй тэмцэх өдөр”. Энэ жилийн энэ өдрийг “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд шинэчлэл хийцгээе” гэсэн уриан дор тэмдэглэх гэж байна. Энэ өвчний халдварлан тархах, өвчлөл, нас баралтанд олон талын хүчин зүйлүүд нөлөөлж байгаа учраас зөвхөн эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхан оношлож эмчилсэнээр асуудлыг бүрэн шийдэх боломжгүй гэдэг нь өнгөрсөн хугацааны туршлагаас харагдсан учир бүх нийтийн анхаарлыг хандуулж, нийтээрээ анхаарах, тэгэхдээ өмнөх үеийнхээсээ шинэчилсэн байдлаар хандахыг уриалсан байна. Тухайлбал, Ядуурлыг яах вэ? Ажлын байрны таагүй нөхцлүүдийг яаж сайжруулах, сүрьеэгээр өвчилсөн ажилтнаа ялгаварлан гадуурхахгүй байх, гэр бүлүүд сүрьеэгээр өвдсөн гишүүнээ яаж дэмжиж асарч сувилах вэ? өвчилсөн хүмүүс яаж эмээ тасралтгүй ууж бүрэн эдгэрэх вэ? Сүрьеэгийн сэжигтэй хүмүүс яаж эрт үедээ эмнэлэгт хандаж ирэх вэ? гэх мэтийн өөрчилж шинэчлэх шаарлагатай олон асуудал бий гэнэ.
Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж