Лизингийн яармаг худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Лизингийн яармаг худалдаа эхэллээ

ХААН банкны Дундговь аймаг дахь салбар хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор “Лизингийн яармаг худалдаа”-өнөөдөр нээлээ. Тав хоног үргэлжлэх энэ яармаг худалдаанд “Эрдэнэт” хивс, “Улаанбаатар” хивс, “Дархан нэхий” компани гээд арваад аж ахуйн нэгжээс гадна тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Өнө мөнх хайрхан” “Номгон рашаан” зэрэг хэд хэдэн компани энд  бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Тус яармагийн нэг онцлог нь арилжааны аль нэг банкинд ямар нэг зээлтэй иргэн жилийн орлого нь хүрэлцэх бол дахин лизингийн худалдаанд хамрагдах боломжтой гэнэ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж