Шонхор агнагч арабууд дээрэнгүй загнаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Шонхор агнагч арабууд дээрэнгүй загнаж байна

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Цагаан даравгайд шонхрын агнуурын том отго  буужээ. Отгыхон дандаа Арабын орныхон юм. Тэд энд ажиллах тухайгаа аймгийн холбогдох байгууллагад   мэдэгдээгүй том гаруудыг бодоход Байгаль хамгаалах яамны юмуу сумын удирдлагатай ямар нэг холбоотой болов уу гэж сумыхан ярилцаж байна.   Шонхрын отгыхон барьсан шонхрынхоо хоолонд ойролцоох айлуудаас хурга худалдан авахаас гадна сумын төвөөс өөшний тагтаа барихад бага насны хүүхдийг чихэр жимс, мөнгө төгрөгөөр хууран ашигладаг гэсэн мэдээлэл байна. Шонхрын ангуучид барьсан шонхрынхоо нэг хэсгийг хэд хоног уясны дараа уяандаа гэмтсэн юмуу нас,бие тохироогүйг суллан тавьдаг гэж нутгийн иргэд ярьж байна. Хамгийн анхаарал татах асуудал бол шонхрын ангуучид аймгийн холбогдох байгуулллагаас очиж шаардлага тавихад тун дээрэнгүй, их зантай байдгийг бодоход тэд дээрээ яамны, доороо сумын холбогдох албан тушаалтны хамгаалалтанд  их найддаг бололтой.

С .Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж