Тоног төхөөрөмж бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Тоног төхөөрөмж бэлэглэв

АНУ-ын “Star valled rotaru” клубийн гишүүн Marta S.Heap тэргүүтэй төлөөлөгчид Монголын “Тамир” ротари клубтай хамтран  нэгдсэн эмнэлгийн төрөх, хүүхдийн тасагт яаралтай тусламжийн багаж  тоног төхөөрөмж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, ороох боох материал, чагнуур, даралтын аппарат   өгч, төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцан, жирэмсэн болон төрсөн эхчүүдэд бэлэг гардууллаа. Мөн өрх, нэгдсэн эмнэлгийн эмч нарт “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж” сэдвээр сургалт зохион байгуулан, дадлага  хийсэн нь эмч, мэргэжилтнүүдийн талархлыг хүлээлээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж