Орон нутгийн татварын байцаагчид чууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Орон нутгийн татварын байцаагчид чууллаа

Булган аймгийн татварын хэлтсээс  сумдынхаа болон зэргэлдээх аймгийн татварын улсын байцаагчдын зөвлөгөөн, уулзалт, тэмцээн зохион байгууллаа. Сумдын татварын улсын байцаагчдынхаа энэ оны  эхниий сар улирлуудад гүйцэтгэсэн ажлын үр дүн, мэргэжлийн ур чадварыг дүгнэн өргөтгөсөн зөвлөгөөн хийж үйл ажиллагааныхаа ололт амжилтыг ярилцсаны дээр татварын орлого тасалдаж байгаа гол шалтгаан зөрчил дутагдлыг хэлэлцэн, жилийн эцэс хүртэл тайлант үеийн ногдол, өмнөх оны өрийн барагдуулалтыг сайжруулах талаар тодорхой зорилтууд дэвшүүлэв.     Мөн жил бүр зохион байгуулдаг татварын ажилтны өдрөөр “Хангайн бүс-2010 Булган “ сэдэвт арга хэмжээ зохион байгуулж  тус бүс нутгийн Сэлэнгэ, Дархан, Орхон, Хөвсгөл , Булган, мөн нийслэлийн Багануур дүүрэг, Дорноговь аймгийн татварын улсын нийт 265 байцаагчдыг оролцууллаа. Энэ үеэр татварын улсын байцаагч, татварын ажилтнуудын дунд нөхөрсөг уулзалт хийж тэмцээн явуулав. Өрсөлдөөн, хөгжөөнтэй болсон тэмцээнд багийн дүнгээр Орхон аймгийн татварын хэлтсийнхэн шалгарч шилжин явах цом, дурсамж мөнгөн шагнал авчээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж