Бульдозрчиноо болиод блогчин болдог юм уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Бульдозрчиноо болиод блогчин болдог юм уу?

Зээ би нэгэн сайн эм болж блог хөтлөхөөр шийдлээ. Бульдозроо ч жолоодхий
болий. Хэдхэн сарын өмнө энэ цахим сэтгүүлзүй гэж ямар ч ёс зүйгүй энээ тэрээ
гэж донгосч л явлаа. Тиймээ би сармагчин байсан юм. Би сармагчинтай их төстэй л
дөө. Учир нь миний гарын шууны шар үс их хөөрхөн сэрвэгэр л дээ. Тэгээд л би
өвөл ерөөсөө даардаггүй юм ш дээ.. энэтэр гээд далийгаад байхгүй юу. Нээрээ
блогийн ертөнцөд нэг мөр болгон жигдлэн тогтоосон “Далийх”, “Гэрэл рүү алх”,
“Бөмбөг”, “Элэгчин” эдгээр үгс ойрд сэтгэлд их ойрхон буугаад байгаа. Бөмбөг
гэж юу гэсэн үг болохыг хараахан мэдэж амжаагүй л дээ. Гэхдээ л бөмбөг шиг
санагдсан бичлэгүүд бишгүй байлаа гэж.. Ихэнх нь энэ нийгмээ, эх орноо
шүүмжилсэн байна л даа. Гэхдээ Диккенсийн хэлсэнчлэн “эх орондоо хайртай учраас
л шүүмжилдэг” гэж буй бол өөр хэрэг..
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж