Эрүүл мэндийн сургалт зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сургалт зохион байгуулжээ

Булган аймгийн эрүүл мэндийн газар ард иргэдэд хүргэх эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа,  хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж байна. Зөвхөн өнгөрсөн сард халдварт өвчин судлалын үндэсний төвийн санхүүжилтээр “Арепаиракс  дархлаажуулалт” сургалт зохион байгуулан сум, өрхийн эмнэлгийн дархлаажуулалт хариуцсан сувилагч, бага эмч нарыг хамруулжээ. Мөн “Халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдвээр өрх, нэгдсэн эмнэлгийн холбогдох хүмүүс болон халдвар хяналтын багийн гишүүдэд, “Эрэмбэлэн ангилах яаралтай тусламж” сэдвээр сум, өрхийн эмнэлгийн хүүхдийн эмч нарт сургалт зохион байгууллаа. Могод сумын эмнэлэг, эмийн сангийн дотоод ажил, бүтэц, үйл ажиллагаатай танилцаж,  эрүүл мэндийн багц хууль, Эрүүл мэндийн сайдын тушаал, стандартуудын хэрэгжилтийг шалган, илэрсэн зөрчлийг газар дээр нь засуулж,   цаашид хийх ажлын чиглэл, зөвлөмж өгчээ. Түүнчилэн тус суманд ахмад, дотор, хавдар, ЭХО, мэдрэл, эрүү нүүр, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын хэсэг ажиллуулан 276 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж