Эрүүл хүнсний хэрэглээг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Эрүүл хүнсний хэрэглээг дэмжлээ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас Засгийн газрын тогтоол, аймаг, сумын Засаг даргын захирамжийн дагуу “Хүнсний аюулгүй байдал” аян зохион байгуулсан нь иргэдийн талархал хүлээжээ. Аяны хугацаанд хүнсний зүйлийн худалдаа эрхлэгчид, гал тогоо бүхий газрууд, цайны газар, гуанз, худгийн ажилтан нар иргэдэд аюулгүй хүнсээр үйлчлэхтэй холбогдуулан санаа бодлоо ярилцан арга туршлагаа солилцсон байна. Мөн холбогдох мэргэжилтнүүд тэд нарт хичээл заан заавар зөвлөмж өгч түүнийхээ дагуу АХА тэмцээн зохион байгуулан мэдлэг, мэдээллийг сорьжээ. Аяны үеэр “Намрын өдрүүд” хүнсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. Энэ үзэсгэлэн худалдааг цагаан идээ, төмс хүнсний ногоо, даршилсан  болон боловсруулсан бүтээгдэхүүн гэсэн дөрвөн ангиллаар явуулж төрөл бүрт нь шилдгийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Зөвлөмж бэлтгэн сургалт, уулзалт ярилцлага, үзэсгэлэн худалдаанд оролцолгчдод олгосон нь аюулгүй хүнсээр хангах талаар үйлчилгээний  байгууллагуудад хяналт тавих, иргэд амьдрал, ахуйдаа хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ Аяны үеэр мэдээлэл сурталчилгааг өргөтгөж дээрх арга хэмжээнүүдийг  орон нутгийн телевизээр олон нийтэд хүргэсэн байна. Энэ бүхэн нь стандарын шаардлага хангасан, найдвартай хүнс хэрэглэж, эрүүл аж төрөхийн тулд худалдаа үйлчилгээ эрхлэгчид, ард иргэд ихээхэн анхаарах хэрэгтэйг ухааруулсан арга арга хэмжээ болжээ

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж