Миний мэдэхгүй юмнуудаа ! Би түр амьдарчихаад ирье тэр цэгэн дотор. Та нар харж байна уу? Тэр жижигхээн цэнхэр бөмбөлөгийг? Гэвч би энэ бөмбөлөг үрүү яг яах гэж явж бйгаагаа мэдэхгүй шүү дээ. Очсон хойноо мэддэг болно. Ямар зорилготой ирсэн гэдгээ бөмбөлөгт хамаардаг болсон үед л санаж авах юм. Хүмүүсийн зарим нь яах гэж ирснээ олох гэж чулуу өшигчиж явсаар байгаад хөлөө гэмтээгээд тэгээд л визний хугацаа нь дуусч, ирсэн газраас нь ямар ч зарлан ирэхгүйгээр зүгээр гэнэт л аваад явчихдаг. Та нар өөрсдийгөө хаанаас ирсэн гэж боддог вэ? Хачин л юм. Бусад хүмүүс нь насны мөчлөгөөсөө хамаарч яах гэж ирснээ мэдээд л мэдээд л. Мэдсэн ч виз нь бас л дуусдаг. Ер нь хугацаагүй виз байдаг болов уу ч гэж зарим нь хүснэ. Тэгвэл ч жинхэнэ сүйрэл болох биз. Уучлаарай ! Би Адам, Ева хоёрын алдаанд баярладаг.Чөтгөр ч бас дандаа муу үйл хийнэ гэж юу байх вэ дээ.Харин бурхан багш надад өег бас тайван мэдрэмж төрүүлдэг.
Үргэлжлэл
Үргэлжлэл