Ажил дээрээ нэр хүндтэй болох 7 арга

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Ажил дээрээ нэр хүндтэй болох 7 арга

Ажлын байр дээрээ нэр хүндтэй, хүчирхэг нэгэн байхыг хэн бүхэн хүсдэг. Нэр хүнд гэдэг өөрөө хүч чадлыг дагуулж явдаг хойно. 

1. Та хэнийг таньж байгаагаар таны хүч чадал хэмжигдэнэ. Хэрвээ
танд олон нийтийн харилцаа, олон танил бий бол та хүчирхэг нэгэн. Та
хүмүүсийн холбогч болж, хэнийг хэнтэй танилцуулахаа мэддэг, хүмүүсийн
хувьд эх үүсвэр, тусламж өгдөг нэгэн байж чадвал та жинхэнэ хүчирхэг
нэгэн гэсэн үг юм. Та олон хүнийг таних тусам илүү олон хүн таныг
таньдаг болохыг хүснэ. 

2. Таны юу мэдэж байгаагаар хүч чадал хэмжигдэнэ. Ажил дээрээ
үнэлэгдэх, үнэтэй ажилтанд тооцогдох нэг арга бол тодорхой нэг зүйлд
гарамгай сайн байх. 

3. Хүмүүс таныг хайрладаг  бол та хүндтэй нэгэн. Хүмүүс таныг
хайрладаг, таны төлөө ямар нэг зүйл хийхэд бэлэн бол та хүмүүст
хүндлэгдсэн гэсэн үг. Үүнийг хүмүүс удаан хугацааны туршид олж авдаг.
Зарим хүмүүс энэ хүндэтгэлийг олж авахын тулд тодорхой хүч хөдөлмөр
гаргах шаардлагагүй байдаг бөгөөд энэ хүндэтгэлийг хүртсэн гэдгээ ч
өөрсдөө мэддэггүй байх нь бий. Харин энэ хүндэтгэлийг хүртэж чадсан хүн
карерын хувьд нилээд хол хүрч мэднэ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж