Гэрлэлтийн хачирхалтай зан үйл

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Гэрлэлтийн хачирхалтай зан үйл

Бие засах хориотой

Хуримнаас илүү баяр хөөр авчирдаг зүйл  ховор. Ах дүү, амраг садан, найз нөхдөөрөө хүрээлүүлэн, тансаг идээ будаа дунд сайхан хувцасласан жаргалтай хосууд амьдралынхаа хамгийн мартагдашгүй өдрийг өнгөрүүлдэг.  Харин Малайзын Борнео  дүүргийн  Тидонг омгийнхны хувьд хурим  огт өөр зүйл.  Хуримын эхний өдөр  Тидонгчуудын хувьд тамын ёроолд очоод эргэж ирэхтэй адил аж.  Учир нь дөнгөж хуримлаж буй залуу хосууд 72 цагийн турш бие засах эрхгүй болдог гэнэ. Тидонгын уламжлал ёсоор шинэхэн хосууд бүтэн гурван өдөр, гурван шөнийн турш юу ч болж байсан  гэрээсээ гарахгүй, давсгаа суллахгүй байх ёстой аж. Эдгээр өдрүүдэд хос хоёрыг  хааш нь ч гаргахгүйн тулд гэр бүлийн гишүүд нүд салгалгүй  харж, харгалзан, маш бага хоол, унд өгдөг байна.  Хэрэв хосууд энэ шалгуурыг давж чадвал  эрүүл саруул олон хүүхэдтэй болж, урт удаан жаргалтай амьдарна гэж Тидонгчууд итгэдэг байна.  Үүнийг уншихад танд хачирхалтай санагдаж магад.  Гэвч амьдралд олонтаа тохиолдох саад бэрхшээлийг хамтдаа даван туулахаас  өөр  хоёр хүнийг  нэгтгэдэг зүйл байдаггүй, бас гурван хоногын турш  бие засахаа тэвчихээс илүү тэсвэр тэвчээр шаардах зүйл байхгүй бизээ.  Харин дуусашгүй мэт гурван хоног өнгөрсний дараа хосууд бие биедээ урьд урьдынхаас илүү дотно болж, эхнэр нөхрүүд болдог байна.

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж