
Олон улсын хэмжээнд зарласан тендерт гадаадын 10 баг материалаа ирүүлснээс эхний шалгаруулалтаас цөөн хэд нь үлдсэн юм. Монголын хөрөнгийн биржийн удирдлагын сонгон шалгаруулалтад Лондонгийн Хөрөнгийн бирж, Өмнөд Солонгос, Америкийн NASDAQ, Гонконгийн биржийн баг шалгарах магадлалтай гэж байсан ч шийдвэр гаргагчид талцаад эцсийн шийд гаргаж чадахгүй байгаа гэх. Тухайлбал, Ерөнхий сайд С.Батболд Лондонгийн хөрөнгийн биржийнхэнд “талтай” байгаа бол Солонгосын Хөрөнгийн биржийг сонгох хүсэлтэй нэгэн ч байгаа гэнэ. Бас хилийн дээс алхан, асуудлыг “цүнх”-ндээ хийгээд явсан Д.Сугар даргад арай өөр төлөвлөгөө бий бололтой. Америкийн NASDAQ, Гонконгийн биржид ч мөн санал өгөх хүмүүс байгаа аж. Тиймээс Төрийн өмчийн хороо Хөрөнгийн биржийн удирдлагыг чухамхүү аль багт өгөхөө шийдэж чадахгүй байдалд оржээ.
Б.СҮРЭН