
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн бодлогын салбар зөвлөлийн дэргэд дөрвөн дэд зөвлөл байгуулагдсан. Энэхүү зөвлөлийн Эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөлийн хуралдаан өнөөдөр Төрийн Ордоноо байрлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д хуралдаж байна. Хуралдаанаар Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох аргачлал, дефлятор, Үндэсний нийт орлого, Хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн мэдээ, хөдөлмөрийн бүтээмжийн тоо баримтуудад шинжилгээ хийсэн салбарын мэргэжилтнүүд илтгэлээ танилцуулж байна.
Б.Мандах