Найман аймагт галзуу өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Найман аймагт галзуу өвчин гарчээ

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд дөрвөн
аймагт илрээд байсан галзуу өвчин найман аймгийн хэмжээнд гарч газар
авсаар байна. Одоогоор найман аймагт галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн
гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Өмнөговь аймгийн Манлай
сум,  Дундговь, Булган, Дорнод,  Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангайд гарч
цөөнгүй мал өвчилсөн ч одоогоор хэдэн мал өвчилснийг нарийн тогтоогоогүй
байна. Тодорхой байгаа мэдээлэл гэвэл хөл хорио тогтоосон эдгээр
аймгийн малыг вакцинжуулаад байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан
суманд ч хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа ажээ.

Галзуу өвчин тархаж буй учраас мал, амьтны сэг зэмийг устгах ажлыг
эрчимжүүлэхийг аймгуудын  мэргэжлийн хяналтын газарт даалгажээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж