Улаанбаатарт даамын Азийн АШТ болно

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт даамын Азийн АШТ болно

Манай улсын нийслэл Улаанбаатар хотноо аравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Монголын даамын холбооноос Азийн даамын холбоотой хамтран зохион байгуулж буй 2010 оны тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголын Үндэсний олимпийн хорооны байранд болох бөгөөд тэмцээнд оролцох баг тамирчын мэдүүлгийг хүлээн авч байна. Харин манай улсаас тус тэмцээнд Д.Эрдэнэбилэг тэргүүтэй зургаан даамч оролцох ажээ.

Эрэгтэй, эмэгтэй хоёр ангиллаар зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах тэмцээнд нэг улсыг төлөөлөн ангилал бүрт  гурван тамирчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөх юм. Тэмцээний аваргуудад алтан медаль, цом гардуулахаас гадна эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний хоёр байрт шалгарсан даамчид 2011 оны даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж