УИХ-ын 11 гишүүн гадаадад байна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын 11 гишүүн гадаадад байна

Гадаад улс оронд УИХ-ын томилолтоор болон Засгийн газрын шийдвэрээр, мөн хувиараа 11 гишүүн ажиллаж байна. Үүнээс Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Швейцарь улсад, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Л.Гансүх Туркэд, Р.Гончигдорж, А.Тлейхан нар Холбооны бүгд найрамдах Герман улсад, Ш.Сайхансамбуу Хятад улсад, З.Энхболд, Н.Батбаяр,  Ц.Цэнгэл нар Бүгд найрамдах Бельги улсад, Г.Батхүү,  Н.Ганбямба нар АНУ-д, Ө.Энхтүвшин Унгар улсад тус тус ажиллаж байна. Харин хөдөө орон нутагт 15 гишүүн мөн ажиллаж байгаа талаар Чуулган байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албаны бүртгэлд гарсан байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж