Альфа моторс ХХК засварын төвөө өргөтгөлөө

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Альфа моторс ХХК засварын төвөө өргөтгөлөө

Жолооч та бидний танил “Альфа Моторс” ХХК нь өөрийн 4х4 автосервисын шинэ өргөтгөлийг 2010 оны 9 дүгээр сарын 17 ны билэгт сайн өдөр нээж, харилцагч, хамтран ажиллагсад, салбарын төлөөллүүдийн хамт нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Нээлтийн ёслолын ажиллагаанд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто Тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Нийслэлийн Халамж Үйлчилгээний газрын дарга М.Уламбаяр болон Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын Хяналт Шалгалтын Хэлтсийн дарга Дашдулам нар хүрэлцэн ирж LAUNCH TECH брэндийн гаражын тоног төхөөрөмжүүд, STANLEY, CRAFTSMAN брэндийн засварын  багаж хэрэгслээр тоноглогдсон шинэ өргөтгөлийг үзэж танилцан гадны стандарт шаардлагыг хангасан засварын төвд дүйцэхүйц хэмжээнд хүрснийг онцолж сайшааж байлаа.
“Альфа Моторс” ХХК нь хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ ойртсон, сайн, чанартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө үргэлж шинийг эрэлхийлж байдаг.Үүний нэг илрэл нь энэхүү өргөтгөл юм.  
Шинэ өргөтгөл нээгдснээр хэрэглэгчиддээ тав тухай орчинд үйлчилгээ үзүүлэхээс гадна нэг зэрэг олон хэрэглэгчдэд үйлчлэх, үйлчилгээний багтаамжийг нэмэгдүүлсэнээрээ онцлог юм.
Мөн тус автозасварын газрын өргөтгөлийн нээлтэд зориулсан арга хэмжээ үргэлжилж байгаа бөгөөд  2010 оны 9 сарын 17-оос 2010 оны 10 сарын 31-ыг дуустал бүх сэлбэг, хэрэгсэлдээ 5% зарим төрлийн сэлбэгэндээ 50% хүртэлх хямдралтай үйлчилгээг нийт хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ өргөн барьж байна.

Энэхүү хугацаанд та амжиж очиж үйлчлүүлээрэй.
Хаяг нь Баянзүрх дүүрэг 16-р хороолол 18-р байрны чанх урд талд “4х4 авто засварын төв” утас 481666 цагийн хуваарь өдөр бүр 9-18 цаг хүртэл



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж