Долоо хоногийн дотор 183 мянган толгой мал хорогдоод байна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн дотор 183 мянган толгой мал хорогдоод байна

Хэдийгээр дулааны улирал ирж буй ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд 4 сая 78 мянга 450 толгой мал хорогджээ. Үүнээс 367 мянга 308 бод, 3 сая 711 мянга 142 нь бог хорогдсон нь өмнөх долоо хоногийн мэдээнээс хойш хорогдсон малын тоо даруй 183 мянга 19 толгойгоор нэмэгджээ. Цасны хэмжээ багасахгүйгээс гадна малын тэнхээ барагдсан, тэжээл хомсдсон зэргээс шалтгаалан малын хорогдол нэмэгдсээр байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж