Авто ослоор хүүхэд амь эрсэдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Авто ослоор хүүхэд амь эрсэдлээ

Унадаг дугуй унаж явсан долоон настай хүү автомашинд дайруулж нас барсан хэрэг энэ сарын 19-ний өдрийн 16.00 цагийн орчим гарчээ.  “Mitsubishi Fuso” маркийн 75-08 УБА улсын дугаартай автомашины жолооч Б гэгч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны гудамжинд дугуй унаж явсан хүүг дайрч амь насыг нь хохироосон байна. Хэргийг Замын цагдаагийн газар үргэлжлүүлэн  шалгаж байгаа аж. Бага насны хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгч, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг эцэг, эхчүүдэд анхааруулж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж