Намар цагт юм бүхэн налгар тайван бас баян байх юм даа.
Амьдралын ихэнх зүйлүүд намар эхлээд байдаг юм шиг санагддаг.
Гэрийн хүмүүжилтэй өсөж торниж байсан хүүхэд чинь намар цэцэрлэгт орж байлаа. Тэгээд сурагч нас минь, оюутан цаг минь гээд л …
Энэ намар нагац эгчийн минь охин оюутан боллоо. Манайд өссөн миний
дүү л дээ. Сайн оюутан байвал ирээдүй нь ч бас сайн сайхан л байх болно
гэж итгэж байгаа.
Би өөрөө оюутан болоод оюутны байранд 4-н жил амьдарсан даа хөөрхий.