Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 21

Есдүгээр сарын 21-ний баяр


Олон улсын энх тайвны өдөр

Бидний заримд энх тайван өдөр тутмын хэрэг болсон байдаг учир нийгмийн суурь бат бэх, энх тайвны үр ашгийг төдийлөн анзааралгүйгээр өнгөрөөдөг. Гэхдээ орчин үеийн хэтэрхий олон хүнд энхийн үр шимийг үзэх нь мөрөөдөл. Тэд тогтворгүй байдал ба айдастайгаар амьдралаа өнгөрөөж байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1982 онд Олон улсын энх тайвны өдрийг (International Day of Peace) гал зогсоож, хүчирхийллээс татгалзсан өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн олон орон бүс нутаг тэмдэглэдэг энэ өдөр хүн болгон энхийн тухай бодоод зогсохгүй түүний төлөө тодорхой зүйлийг бүтээх ёстой.

Армяны тусгаар тогтнолын өдөр

Армянд 1991 оны есдүгээр сарын 21-ний өдрийн бүх нийтийн санал асуулгаар 90 хувийн олонхын саналаар Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарахаар армянчууд шийдэн тусгаар тогтнолоо зарлажээ.
 

Мальтын тусгаар тогтнол

Мальт 1964 онд тусгаар тонолоо зарласан юм. Улсын албан ёсны нэр нь Мальтын бүгд найрамдах улс, Repubblika ta" Malta (мальт.), Republic of Malta (англ.).  Мальта, Гоцо, Комино, Коминотто, Фильфа, Сент-Полс гэсэн долоон арлаас бүрэлдсэн өмнөд Европын орон юм. Мальта 2004 онд Европын холбоонд элсчээ.
 

Өдрийн ишлэл

“Дэлхийн бөмбөрцгийн бүх сургуулиудад нэг л хими, биологи заадаг шиг нэг л түүх заах хэрэгтэй.

(Шинжлэх ухааны зөгнөлт зохиолыг үндэслэгч нарын нэг, Английн зохиолч Герберт Уэллс  Herbert George Wells 1866 оны есдүгээр сарын 21-нд төржээ)

Бусад ишлэлээс: “Адам, Ева хоёр гар гараасаа хөтлөлцөн диваажингийн хаалгаар гарснаас хойш хүмүүс амралтгүйгээр орон байраа хайж буй”

“Бидний ухааны бахь бүдүүлэг. Үнийг зууж аваад түүнийг бага зэрэг гэмтээдэг”

“Бидний жинхэнэ үндэстэн нь хүн төрөлхтөн л юм”

Үйл явдал

“Шинэ гэрээ” хэвлэгдэв

1522 он: Виттенберг хотноо хэвлэгч бага Мельхиор Лоттер, Мартин Лютерын  эртний грек хэлнээс герман  хэлэнд буулгасан “Шинэ гэрээ” библийг хэвлэсэн байна. Тэр ном нь  Германд  ард түмний ном болжээ. Номын зургийг алдар зураач том Лукас Кранах зуржээ.

Лютерын орчуулсан Библи нь энэ номын түүхэнд хувьсгал авчирчээ. Лютерын цаг үеэр германы нэгдсэн хэл байгаагүй нь уг номыг уншихад хүндрэл учруулж байлаа. Мартин Лютер тэр саадыг давж чадсан байв. Номын “Есдүгээр сарын гэрээ”  гэж нэрлэсэн ба эхний хэвлэгдсэн таван мянган ном нь тэр даруйдаа худалдагдсан байлаа. Тэр жилийнхээ арванхоёрдугаар сард уг номын хоёрдугаар хэвлэлтийг “Арванхоёрдугаар сарын гэрээ” нэртэйгээр хэвлэсэн юм. Лютер 1522-1533 онуудад тэр номоо 17 удаа дахин хэвлүүлсэн байв. Германы Библийн цувралыг дуусгасан “Хуучин гэрээ” судрыг 1534 онд гаргасан байлаа. Лютерын номоо “саксоны албаны хэл” гэх аялагийг ашиглан энгийн хүмүүст ойлгомжтой байлгахаар орчуулгаа хийсэн байлаа. Тэрээр ийнхүү тархай бутархай Германд нэгдмэл уран зохиолын хэлийг хийж өгчээ.

Засмал замыг бүтээгч төржээ

1756 он: Удаан ашиглагдах, тэгш засмал замыг барих аргыг зохиосон Жон Лоудон Макадам Шотландад төржээ. Түүнд замын зурвас нь том чулууны доод давхарга ба жижиг чулууны дээд давхаргаас бүрэлдэг нягтрал сайтай байхын тулд өндөрлөгдсөн байх ёстой гэсэн санаа төрсөн юм. Английн парламент түүний саналыг 1823 онд хүлээн авсан ба үүнээс дөрвөн жилийн дараа Макадамыг Их Британийн бүх замын хянагчаар томилсон байна.  Дараа нь Англи ба хилийн чанадад засмал замыг “макадам”, замын ажлыг “макадамизаци” гэж нэрлэх болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж