
Францийн цэргүүд Ниамей зочид буудалд байрласан бөгөөд агаараас эрлийн үйл ажиллагаа явуулах Breguet-Atlantique маркийн хэд хэдэн онгоцтой иржээ.
Эрэл хайгуулын онгоцнууд 21 цагийн турш хайгуулын нислэг үйлдээд байгаа аж. AFP агентлагт мэдээлснээр барьцаалагдсан иргэдийг Мали улсын зүүн хойд зүг рүү Алжир улстай хил залгаа уулархаг бүс нутаг руу хүчээр авч явсан байна.
Францийн засгийн газрын төлөөлөгч Luc Chatel “Барьцаалагдсан иргэдийг эрж олохын тулд боломжтой бүх үйл ажиллагааг явуулна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг