Какурюү М.Ананд өнөөдөр Кисэносатотой барилдана

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Какурюү М.Ананд өнөөдөр Кисэносатотой барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын хару башёгийн ес дэх өдрийн барилдаан өнөөдөр болох билээ. Хаврын башёд найман өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал, сэкиваки Баруто нар зуун хувийн амжилтаар башёг тэргүүлж байгаа ба Баруто энэ башёд амжилттай барилдаж, 13 ба түүнээс дээш даваа авбал озэки цолтон болох учиртай. Өнөөдөр буюу башёгийн ес дэх өдрийн барилдаанд тэрбээр озэки Кайотой учраа тааран барилдана. Манай бөхчүүдийн хувьд их аварга Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн сэкиваки Тоёоношиматай, озэки Харумафүжи Д.Бямбадорж маэгаширагийн дөрөвт эрэмбэлэгдсэн Тосаюүкататай, харин Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Котоошютай тус тус барилдана. Зүүн жигүүрийн маэгашираг тэргүүлэн барилдаж буй Какурюү М.Ананд өнөөдөр комүсүби Кисэносатотой барилдахаар оноолт таарсан бол Кёкүтэнхо Н.Цэвэгням /М2/ Аминишикитэй хүч үзнэ. Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүдийн тухайд Асасэкирюү Б.Дашням /М11/ Точиозантай, Токитэнкү А.Хүчитбаатар /М13/ Миябияматай, Хакуба А.Өнөржаргал /М9/ Такамисакаритай, харин Моконами Г.Базарсад /М15/ Китатайкитай тус тус учраа тааран барилдана.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж